Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Засгийн газрын хуралдаанаас макро эдийн засгийг тогтворжуулах тогтоол батлагдсантай холбогдуулан бүх төрлийн зөвшөөрлийг ирэх наймдугаар сарын 1-ний дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүйгээр олгогддог байх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Ч.Хүрэлбаатар сайд бид хоёрт даалгасан.
Зөвшөөрлийн хуульд заасан 360 зөвшөөрлийг наймдугаар сарын 1 гэхэд бүрэн цахимжуулж чадвал иргэд маш хурдан хугацаанд зөвшөөрөл авах боломжтой болно.
Зөвшөөрөл авахын тулд тоног төхөөрөмж бэлддэг, хөрөнгө оруулалт хийдэг ч дараа нь зөвшөөрөл гарахгүй байх вий гэсэн эрсдэл иргэд болон ААН-үүдэд хүндрэл учруулдаг учир хүний оролцоогүйгээр технологи шийддэг зарчим руу шилжүүлэхээр Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч ажиллаж байна. Үүний хүрээнд EMongolia Ebusiness платформоор дамжуулаад наймдугаар сарын 1-ний дотор бүх зөвшөөрөл цахимжина” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй