Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиевт 10 жилийн хорих ял оноолоо

2023-06-12 837 0

Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиевыг алтны орд газрын зөвшөөрөл олгохдоо авлига авсан хэрэгт буруутган 10 жилийн хорих ял оноолоо.

Мөн түүний хөрөнгийг хурааж, төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасахаар шийдвэрлэсэн тухай Киргизийн дээд шүүхээс гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

2010 онд Киргизид өрнөсөн эсэргүүцлийн жагсаалаас зугтаж Курманбек Бакиев гэр бүлийн хамт Беларусь улс руу дүрвэн гарсан.

Түүний эзгүйд Киргизийн шүүхээс ерөнхийлөгч асныг албан тушаалаа урвуулан ашигласан болон Британийн бизнесмэн Шон Дейлийн амь насанд халдах оролдлогыг зохион байгуулсан хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оноож байв.

Гэвч Беларусийн зүгээс Курманбек Бакиевыг шилжүүлэн өгөхөөс татгалзжээ. Бакиев Алтанзул цэцгийн хувсгалын дараа 2005-2010 онд Киргизийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10