Х.Нямбаатар: “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд 92 хүнийг Монголд авч ирнэ гэж байсан бол энэ тоо 127 болж өссөн

2023-06-07 667 0

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хийж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.  

Тэрээр “Анх “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд 92 хүнийг Монгол Улсад авч ирнэ гэсэн мэдээллийг өгч байсан. Энэ тоо өсөж 127 болсон. Эдгээр хүмүүсийг эрэн сурвалжлах ажлыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар Интерполын Улаан буланд зар мэдээгээр 22, Хөх буланд зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжлуулж байгаа.

Энэ сарын 3-ны байдлаар Улаан буланд зарлуулсан гурав, Хөх буланд зарлуулсан 42, нийт 45 хүнийг олж тогтоосон. Үүнээс Монголд авч ирсэн таван хүн байгаа. Хэргээ шийдвэрлүүлэхээр сайн дураараа ирсэн 12 хүн бий. Нэмээд 10 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Авч ирсэн болон өөрөө сайн дураараа ирсэн хүмүүсээс дөрвийнх нь хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Мөн дөрвийг нь шүүхэд шилжүүлсэн. Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс 25-ынх байгаа газар тогтоогдсон. Казахстанд гурав, Турк улсад дөрөв, БНСУ-д зургаа, АНУ-д нэг, Австралид нэг, Францад нэг, Испанид нэг, Беларусьд нэг, Хонконгод хоёр, Японд нэг, Швейцарт нэг, Шведэд нэг, Малайзад нэг, Киргизэд нэг байна. Эдгээр хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож холбогдох газруудад хүргүүлсэн. Бусад хүмүүсийн байршлыг тогтооход хугацаа орж байна. “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс дунд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн цөөхөн. Ихэнх нь цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанаас зугтсан хүмүүс. 20 орчим нь л АТГ-аас шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүс.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авч ирэх хүрээнд тодорхой ажлууд хийгдэж байгаа. Гэхдээ бид бусад улс орон, ялангуяа АНУ-ын нутаг дэвсгэр дээр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тиймээс тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй хүмүүсийг шалгаж байгаа. Хаана амьдарч байгаа тухай мэдээлэл нь иргэдээс ирсэн.

Н.Удаанжаргал Малайзад байгаа гэдэг нь батлагдсан. Тус улсын хууль сахиулах байгууллагууд руу бичиг илгээн ажиллаж байгаа” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, Засгийн газры

2025-06-18

Я.Содбаатар: Сайд нарын 40 хувийг шинэчилнэ, заримыг нь улираан ажиллуулна,

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимаа бүрдүүлэх хүрээнд  б

2025-06-17