Ш.Сайхансамбуугийн “Ардын чуулган нам”-ыг бүртгэхээс татгалзжээ

2023-03-23 595 0

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, дөрвөн хүсэлт, өргөдлийг хэлэлцсэн бөгөөд бүгдийг татгалзаж шийдвэрлэжээ.

Тухайлбал, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхээс ирүүлсэн намын гэрчилгээнд мэдээлэл тусгуулах тухай хүсэлтийг хэлэлцээд ирүүлсэн баримт бичиг нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль болон холбогдох журамд заасан шаардлагыг хангаагүй тул хүсэлтийг хангахаас татгалзав.  

Мөн Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Г.Батжаргалын өргөдлийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7-д заасан “намын гишүүн 801-ээс доошгүй байх” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 35, 2022 оны 15 дугаар тогтоолоор татгалзсан үндэслэл арилаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.

Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг хэлэлцээд бүртгэхээс татгалзав.

Тодруулбал, Ардын чуулган намаас 844 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 487 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй буюу 801 гишүүнтэй байх шаардлага хангаагүй байна гэж үзжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12