Хурдан морины уралдаан зохион байгуулсан 9 хүнийг тус бүр 150 000 төгрөгөөр торгожээ

2020-03-16 1175 1

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийх үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах хэлтсийн дарга П.Эрдэнэбат сар шинийн үеэр орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулсан талаар ярив. Тодруулбал, Завхан аймгийн Их-Уул сумын Хужирт гэх газарт хоёрдугаар сарын 25 буюу шинийн 2-ны өдөр нэр бүхий есөн хүн хурдан морины уралдаан зохион байгуулжээ. Тэдэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 150 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ.

Мөн Засгийн газрын тогтоол ба Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд цахим орчинд худал мэдээлэл тараасан, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 43 тохиолдлыг шалгаж, шийдвэрлэжээ.

Зөрчил үйлдсэн нийт 34 хүнд 6.950.000 төгрөгийн торгууль оногдуулсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14. Худал мэдээлэл тараах гэсэн зүйл заалтын дагуу гэмт хэргийн шинжтэй 14 гомдол мэдээллийг шалгаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10