С.Эрдэнэ: Дээд шүүх бүрдүүлэх материал дутуу бичиг баримт хүлээн авч Л.Гантөмөрийг бүртгэсэн

2023-03-02 809 0

Л.Гантөмөрийг даргаараа сонгосон АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас хоёрдугаар сарын 28-нд Улсын дээд шүүхэд өргөдөл хүргүүлсэн.

Тус өргөдөлдөө “…намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд Ардчилсан намын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү” гэсэн ажээ.

Үүнтэй холбогдуулан С.Эрдэнэ тэргүүтэй АН-аас мэдээлэл хийлээ. С.Эрдэнэ “Улсын дээд шүүх бүрдүүлэх материал дутуу бичиг баримт хүлээн авч Л.Гантөмөрийг намын даргаар бүртгэсэн. Тэд ч материалаа дутуу өгснөө хүлээн зөвшөөрч намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авах оролдлого хийж байна. Тиймээс бид Дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан” гэж мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10