Халимаг иргэн Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж улс төрийн орогнол хүсчээ

2023-03-01 579 0

Халимаг иргэн “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд дөрөвдэх хоногтоо гацаж байгаа талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн. Харин ГХЯ, ХХЕГ-ууд “Тухайн иргэн хүчин төгөлдөр бус паспорттой орж ирэх гэж оролдсон” гэх мэдээлэл өгсөн. Өчигдрийн байдлаар албан ёсны улс төрийн орогнол хүсээгүй гэдгийг хэлсэн юм.

Тэгвэл Батыр Боромангнаев Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт гаргажээ. Уг хүсэлтдээ, 

“Миний бие 1965 оны нэгдүгээр сарын 3 төрсөн, ОХУ-ын иргэн Боромангнаев Батыр Батырович, халимаг монгол.

1987 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн түүхийн ангийг төгссөн. 1988 онд Халимаг улсад анх удаа бүрэн дунд сургуульд монгол, халимагийн түүхийг зааж эхэлсэн. 2012 онд Элиста хотод Монгол клуб үндэслэн байгуулагчдын нэг. Тэр жилдээ Монгол улстай Халимаг улсын хамтарсан үйл ажиллагааны гэрээний төслийг боловсруулж Халимаг БНУ-ын тэргүүн А. Орловт гардуулж өгсөн. Мөн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж өгч байсан.

Сүүлийн 20 жилийн турш Хүннү, Сяньби болон бусад эртний нүүдэлчдийн түүхийг Халимагт таниулах үйл ажиллагаа явуулж ирсэн. 2017 онд Монгол улсад ирж монголын түүхчидтэй уулзаж монголын түүхэн эх газраар аяласан. Сыма Цяний зохиол дотроос бидний өвөг дээдэс монголчуудын төр засгийн түүх Модуний үеээс 1000 жилийн өмнө олж тогтоосон. Монголын төрт уламжлал 2230 жил биш 3230 жилийн түүхтэй билээ!

Оросын орос биш угсаатнуудын эрхийн төлөө тэмцэж ОХУ-д байхад миний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд аюул учирч байсан тул надад Монгол Улсад улс төрийн оргонол олгохыг хүсэж байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12