Хөгжлийн банкны хоёр дахь нээлттэй сонсголд Х.Баттулгыг хүү, охиных нь хамт гэрчээр дуудна

2023-01-30 630 0

Ирэх сарын 6-8-ны өдрүүдэд болох Хөгжлийн банкны хоёр дахь нээлттэй сонсголын талаар түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус сонсголоор дараах гурван асуудлыг хэлэлцэнэ:

  1. Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийж байсан байдал. Эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийн үр дүнг эхлээд хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 21 албан тушаалтныг гэрчээр дуудна. Нэгдүгээрт миний бие өөрөө байгаа.
  2. Хөгжлийн банкны охин компаниас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлтийн асуудлыг хэлэлцэнэ. Санхүүгийн түрээстэй холбоотой 40 орчим харилцаа үүссэн байна. Үүнээс шинжээчийн дүгнэлтээр нэмж тодруулах шаардлагатай, зөрчилтэй, эсхүл эргэн төлөлт хангалтгүй гэх 10 орчим санхүүгийн түрээстэй холбоотой хэлцлүүдийг ярилцана. Үүнд нийт 35 гэрч дуудагдана.
  3. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн улсын төсөвт суусан, Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багц гэсэн асуудлыг ярина. Энэ бол зээл биш. Хөгжлийн банкнаас 2012-2016 оны үед улсын төсөвт суулгаж эргэн төлөх нөхцөлтэй санхүүжүүлсэн 350 орчим төсөл, арга хэмжээний үр дүнг сонсоно.

Энэ удаагийн нээлттэй сонсголд Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нараас гадна “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Намуун, Номин зэрэг 43 иргэдийг гэрчээр дуудах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг чөлөөлж, Г.Батзоригийг томиллоо 

Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ц.Төрхүүг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ерөнхий архитекто

2024-11-12