БНХАУ-ын элчин сайдад хандиваар цугласан 303 сая төгрөгийг гардууллаа

2020-03-13 567 0

Монгол Улсын Засгийн газраас “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хандивын аяныг хоёрдугаар сарын 18-ны өдөр зарлаж, хандивын данс нээсэн билээ. Энэ хүрээнд цугласан 303 сая 664 мянган төгрөгийн хандивыг өнөөдөр /2020.03.13/ Хятадын Элчин сайд Цай Вэньруйд гардуулж өглөө. “Мөнхийн хөршдөө туслах сэтгэлийн дэмжлэг”-т нийт 188 иргэн, 43 аж ахуйн нэгж хандив өргөжээ.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР “Хятадын Засгийн газар, ард түмэн коронавирүсийн халдварын эсрэг далайцтай, нөр их тэмцэл өрнүүлсний үр дүнд шинээр өвчилж байгаа болон нас барсан хүний тоо эрс буурсан. Өвчлөлийн байдлыг богино хугацаанд хяналтад авч, ялж чаддаг гэдгийг дэлхий дахинд харуулж байна. Энэ өвчинтэй тэмцэж буй хүнд цаг үед Монгол Улс, Монголын ард түмэн үргэлж хамт байсныг энд бас дурдъя. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, Монголын ард түмнийг төлөөлж мөнхийн хөрш Хятадын ард түмэнд хүндэтгэл үзүүлсэн. Нөгөөтэйгүүр манай хоёр орны харилцаа дэлхий дахинд үлгэр жишээ болсныг харуулсан гэж үзэж байгаа.

Өвчний байдлаас шалтгаалж хоёр талын хамтын ажиллагааны төслүүд зогсч, экспортын орлого мэдэгдэхүйц буурч, улсын төсвийн орлогын буурах магадлал ажиглагдаж байна. Гэвч өвчний байдал намжсаны дараа худалдаа, эдийн засгийн алдагдлыг Хятадын талтай хамтын хүчээр шийдвэрлэх боломж бий гэж найдаж байгаа.

Бид БНХАУ-д дэгдээд байгаа коронавирүсийн халдвартай тэмцэж буйд дэмжлэг болох зорилгоор “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хандивын аяныг зохион байгууллаа. Энэхүү аянд Монголын ард түмэн, иргэд, аж ахуйн нэгжүүд сайн дураараа нэгдсэн. Аянаас цугларсан мөнгийг өнөөдөр гардуулж өгч байна. Далайд дусал нэмэр болох болтугай” гэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ЦАЙ ВЭНЬРУЙ:

Энэ бол зөвхөн Хятадын ард түмэнд тохиолдож байгаа зүйл биш дэлхий нийтэд тохиолдсон сорил юм

-“Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяны мөнгийг гардуулж байгаа та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монголын ард түмэн маш сайхан сэтгэл гаргаж, харамгүй хандив өргөсөнд баярлалаа. Монголын Засгийн газар Хятад улстай хамтын ажиллагаандаа маш их ач холбогдол өгч байгааг харуулж байна. Манай хоёр орны найрсаг харилцаа хөрш орнуудын үлгэр жишээ харилцааг харуулж байгаа. Бид цаашид бүгдээрээ нийлж, энэ өвчинтэй бүх анхаарлаа төвлөрүүлэн тэмцэх болно. Энэ бол зөвхөн Хятадын ард түмэнд тохиолдож байгаа зүйл биш дэлхий нийтэд тохиолдсон сорил юм. Монголчуудын хэлдгээр айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Цаашид Хятадын Засгийн газрын зүгээс энэ өвчинтэй тэмцэх олон улсын харилцаагаа улам сайжруулахын төлөө ажиллах болно. Та бүхэндээ дахин дахин баярлаж байгаагаа илэрхийлье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэж байна

Боловсролын яамнаас хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж,

2024-10-09

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03