Монгол гал голомтоос Дэлхийн найман тэрбум дахь иргэн мэндэлжээ

2022-11-16 418 0

Дэлхий найман тэрбум дахь иргэдээ өчигдөр хүлээн авлаа. Тэр дундаа Монгол гал голомтоос төрсөн бяцхан хүү энэ тоололд багтжээ.

Тодруулбал, Австралийн нийслэл хот Канберра хотод ажиллаж, амьдарч буй Эрдэнэцогтын Лхагвасүрэн, Батжаргалын Ананд нар өчигдөр шинэ хүнээ өлгийдөн авсан байна. Тэд хүүдээ Мэргэн гэдэг нэр хайрласан бөгөөд эх хүүхдийн бие энх байгаа талаар Австралийн https://www.canberratimes.com сайт нийтлэжээ.

Гэрэл зургийг зурагчин Keegan Carroll авсан байна.

Мөн хүүгийн аав цахим хуудасдаа “Шинэ улсад ирээд шинэ хүнээ өлгийдөн авлаа. Миний хүү НҮБ-ын тооцооллын дагуу дэлхийн хүн ам найман тэрбум хүрэх өдөр аав ээждээ ирж хэзээ ч мартагдахааргүй том бэлэг барилаа. Найман тэрбум дахь хүнийг нарийн тодорхойлох боломж байдаггүй учир энэ өдөр төрсөн хүмүүсийг хамруулдаг юм байна шүү. Миний хүү Австрали Улсын нийслэл Канберра хотод энэ өдөр төрсөн ганц хүүхэд байна гэж эмч маань хэлээд бидэнд хандсан билээ. Хамгийн мундаг ажлыг хийсэн хайрт эхнэр Лхагвасүрэндээ баярлаад баршгүй нь” гэж бичжээ. 

Сонирхуулахад, НҮБ-аас хийсэн тооцоогоор манай дэлхийн хүн ам,

– 1927 онд 2 тэрбум

– 1960 онд 3 тэрбум

– 1974 онд 4 тэрбум

– 1987 онд 5 тэрбум

– 1999 онд 6 тэрбум

– 2011 онд 7 тэрбумд хүрч байв.

Ингэснээр манай дэлхийн хүн ам түүхэндээ хамгийн богино хугацаанд буюу 11 жилийн дотор нэг тэрбумаар нэмэгджээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.Бадарч: Хэрэв би допинг хэрэглэсэн бол надад санал болгосон 800 саяыг нь аваад л хэвтчихнэ шүү дээ

Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй допингийн зөрчилтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэх арбит

2024-04-30

Э.Оюунболдын Улсын аварга цолоо эгүүлэн авах гэсэн гомдлыг УДШ хүлээн авсангүй

Үндэсний Их баяр наадмын дараа сэргээшийн асуудал дуулиан тарих болсоор даруй 20 гаруй оныг үдэж бай

2024-04-22

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын хүүхдийг гадаадад төлбөргүй сургана

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ

2024-04-22