Б.Пүрэвдорж: Миний сарын цалин 2.4 сая, энэ мөнгө гэртээ ирж, очих зардалд л хүрдэг

2022-11-04 617 1

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Zarig.mn сайтын “Хоёр тал” ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ цалингаа чамлав.

Тэрбээр “Гар дээрээ 2.4 саяын цалин авдаг, бид нарын зардал маш өндөр. Сардаа нэг удаа Ховд явдаг, уулзалт хийхдээ сугалаа сугалуулна зэрэг олон зүйл хийдэг. Халуун дотно яриа өрнүүлэхийн тулд янз бүрийн арга боддог, зардал их гардаг.  Тэр бүрийг хандиваар босгохыг боддог.

2.4 саяар амьдралаа авч явж хүрдэггүй. Гэртээ хариад, буцаад ирэх зардалд бол 2.4 сая төгрөг хүрнэ” гэв.

Нэвтрүүлэгт хамт оролцсон иргэний хувьд хувиараа бизнес эрхэлж, сарын 1.6 саяын цалин авдаг байна. УИХ-ын гишүүн бидний авдаг цалин, тэтгэврийг авч үзээгүй болохоор мэдэхгүй байна хэмээн хүмүүс шүүмжлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Чойжилсүрэн: Нойр муутай явж байгаад Эрчим хүчний сайдын багцыг “Миний багц” гэж хэлсэндээ хүлцэл өчье

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Түүнийг Увс аймгийн 100 жилийн о

2025-08-07

Д.Амарбаясгалан Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дар

2025-07-30

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03