Ж.Амарсанаа Дорноговь аймагт ажиллах хүсэлт гаргажээ

2020-03-11 1139 0

Өмнө нь коровирүсийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод очиж ажиллах хүсэлт гаргаж байсан Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өчигдөр Дорноговь аймаг руу явах хүсэлт гаргасан.

Тэрээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарлагдаад байгаа иргэдэд туслах саналыг сайн дурын эмч нарын хамт гаргаад байгаа юм. Ж.Амарсанаа: “Надад коронавирүсийг эмчлэх бэлэн эм бэлдмэл байхгүй. Гэвч өөрийн суурь мэдлэг дээр тулгуурлан, өвчтөний биеийн байдлыг сайжруулах, эмчлэх тал дээр ажиллах санаатай байна. Би эмч хүнийхээ хувьд иргэний үүргээ биелүүлж байгаа. Түүнээс ямар нэг хувийн ашиг сонирхлын зүйл байхгүй. Би эмч нарын баг бүрэлдэхүүнтэй одоо ч гэсэн гараад явахад бэлэн байгаа ч, зам хаасантай холбоотойгоор яалт ч үгүй улсын онцгой комиссын зөвшөөрөл чухал байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Морьт харвааны морьдыг хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас Монголын үндэсний морьт харвааны тамирчдын 18 агтыг хулгайлсан х

2026-04-14

Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгоно

Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид

2026-04-14

МҮБХ-ы АНУ дахь салбар холбоог улсын начин Л.Нямсүрэн тэргүүлнэ

Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар хурал 2026 оны 4 дүгээр сарын

2026-04-10