М.Оюунчимэг: Утаа ганц гэр хороололд биш бүүр Зайсанд ч үнэртээд эхэллээ

2022-10-20 775 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Өнгөрсөн долоо хоногт гадаа 13 хэмийн дулаан байхад орой 18 цагаас хойш утаа хэдийнээ гараад ирсэн байна. Утаа нийслэлийн ганц гэр хорооллоос биш бүүр Зайсанд ч үнэртээд эхэллээ. Гэтэл одоо хүйтний эрч чангарахад эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг байхгүй болгочихвол юу болох вэ. Өчигдөр би Чингэлтэй дүүргийн 500 гаруй гэр хорооллын айл өрхүүдтэй уулзалт хийлээ. Тэгэхэд иргэд одоо хэрэглэж байгаа шахмал түлшний чанар, үнэр 2018 оны түлшнээс шал өөр байна.

Та бүхэн маань үүнд анхаарал хандуулаарай гэж байна. Зарим иргэд өөрсдөө санаачилга гаргаад 10-40 сая төгрөгөөр шалаа дулаалаад, халаагуур залгаад сайхан амьдрах нөхцөл бүрдүүлээд байхад бид нар дэмжих байтал иргэдийн нуруун дээр дарамт учруулж болохгүй” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН өнгөлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураал

2026-06-22

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10