03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл шүүх хуралдаан зарлахгүй

2020-03-10 992 0

Монгол Улсад коронавирүст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүлжээ.

Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой шийдвэр гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тус албан бичигт дурдсан байна.

Шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зарлахгүй байх, товлогдсон хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчид нэн даруй мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөв.

Мөн нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээж авах, шүүхийн байранд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахих, халдварын эрсдэлээс сэргийлэх талаар шүүхээр үйлчлүүлэгчдэд хандаж уриалга гаргах зэрэг чиглэлийг Тамгын газруудад өглөө.

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЦАГАА БОГИНОСГОВ

Коронавирүст халдвар (COVID-19) тархахаас урьдчилан сэргийлж Шүүхийн төрөлжсөн архив 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 8.30-15.30 цагт иргэдэд үйлчилгээ үзүүлэх болсноо мөн мэдэгдсэн байна. Хаяг: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 31, Түшээ дээд сургуулийн байрны 4 дүгээр давхарт, Утас: 7000-7082

Эх сурвалж: ШЕЗ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр 315, дөрвөн ихэр 24 байна

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны байдлаар улсын хэмжээнд  18 хүртэлх насны нийт 18,249 ихэр

2026-05-01

Prius, Aqua зэрэг авто машинууд “Ногоон дугаар”-т хамрагдахгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй авто машины хэр

2026-05-01

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын

2026-04-30