Ням гарагт Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт архи, согтууруулах ундаа худалдахгүй

2022-06-18 765 0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2022 оны нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сарын 19-нд 07:00-20:00 цагийн хооронд явагдана.

Нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 24-р тойрог, Багахангай дүүргийн нэгдүгээр тойргоос нэр дэвшиж, сонгогдсон хоёр төлөөлөгч нас барсан тул нөхөн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулах юм.

Үүнтэй холбогдуулан зургадугаар сарын 19-ний ням гарагт тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон тус дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн захирамжийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах чиглэлийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16