“COVID-19”: Монгол Улс 3-4 сар дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байна

2020-03-09 691 0

Улсын Онцгой комисс өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр хуралдаж БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг дахин сунгаж гуравдугаар сарын 28 хүртэл зогсоох шийдвэр гаргасан. 

Гадаад руу чиглэх урсгалаа зогсоох хэрэгтэй

Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “COVID-19”-ийн халдвар манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр байна, гуравдугаар сарын 30-ыг хүртэл аль ч улс руу зорчихгүй байхыг уриалж байна. Өнөөдөр “COVID-19”-ийн халдвар дэлхийн 99 оронд бүртгэгдээд байна. Нэгэн жишээ хэлэхэд, Италиас 27, Иранаас 12 улсад COVID-19-ийн халдвар зөөвөрлөгдсөн. Тиймээс манай ард иргэд онц шаардлагагүй бол гадаадын аль ч улс руу зорчих хэрэггүй. Учир нь дэлхийн бөмбөрцгийн 50 гаруй хувьд нь халдвар нэгэнт илэрчихсэн. Манай улсад тохиолдол бүртгэгдээгүй ч зарим улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр байгаа учир гадаад руу чиглэх урсгалаа зогсоох хэрэгтэй. Ядаж гуравдугаар сарын 30-ыг хүртэл тэсэх хэрэгтэй. гэв.

500 орчим хүн тусгаарлах байранд байна

Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин: Байдал амаргүй байна. Дэлхийн 99 оронд “COVID-19”-ийн халдвар тархаж, өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тиймээс бид тайвширч болохгүй. Хийж буй ажлаа сайжруулж, сонор сэрэмжээ сайжруулах шаардлагатай байна. Тусгаарлах байр олныг гаргасан. Одоогоор 500 орчим хүн  тусгаарлах байранд байна.

Монгол Улс 3-4 сар дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байна

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан: “Шинэ коронавирүсийн тархалт эгзэгтэй байдалд шилжиж байна. Монгол Улс 3-4 сар дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байна. Одоогоор махны 12 мянган тонн нөөц байна. Махны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд өдөрт 100 тонн нөөцийн мах хэрэглэх боломжтой. Өнгөрсөн онд гэхэд 60-70 тонн мах нийлүүлж байв. Мах бэлтгэн нийлүүлэх 60 гаруй аж ахуйн нэгж 12 мянган тонн махыг экспортлохоор бэлдсэн ч зохих  шаардлага хангаагүйгээс дотоодын зах зээлд борлуулахаар болсон” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15