Г.Амартүвшин: Би өөрийнхөө хүсэлтээр шалгуулъя, гишүүний бүрэн эрхийн ард нуугдахгүй

2022-04-13 808 0

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдөр “УИХ-аас түдгэлзан, хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргаж байгаа”-гаа мэдэгдсэн билээ.

Г.Амартүвшин “Хуулийн нарийн ширийн зүйлийг тухайн үед бодсонгүй. Хэрэв УИХ-д гаргасан хүсэлтийг УИХ-ын дарга шийдвэрлэхгүй бол прокурор миний нэрийг оруулаад ир ээ. Тэгээд УИХ-ын чуулганаар санал хураагаад шийдье гэдэг гарц гаргалгааг хэлсэн. Би АТГ-д тайлбар өгсөн.

Миний зүгээс буруугүйгээ нотлоод, УИХ-ын гишүүний ажлаа хийе гэж байгаа юм. Гол нь би өөрийнхөө хүсэлтээр шалгуулъя. Гишүүний бүрэн эрхийн ард нуугдахгүй. Үндсэндээ Улсын Ерөнхий прокуророос түдгэлзүүлэх санал оруулж ирэхийг хүлээж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10