Тэтгэврийг 5 жилийн дунджаар тогтоох хуулийн төслийг 4 сард багтааж хэлэлцэхгүй бол жагсана шүү…

2022-03-31 972 0

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Би сөрөг хүчнийхээ хувьд нэг ч гэсэн ахмадад илүү мөнгө өгөхийн төлөө явах байсан. Хэрэв МАН-ын сүйхээтэй гишүүн байсан бол 500 мянган төгрөгөөс 1 сая хүртэлх тэтгэврийг 15 хувиар, 1-2 саяын тэтгэврийг 10 хувиар, хоёр саяаас дээш тэтгэврийг таван хувиар нэмж тэтгэврийг зөрүүг холтгохгүйгээр асуудлыг шийдэх байсан.

Одоо цалингийн доод хэмжээ 420 мянган төгрөг байна. Ийм бага цалингаас тэтгэвэр бодуулахаар бага л тогтооно. Тэтгэврийг долоон биш таван жилийн дунджаар тогтоолгох хуулийг яаралтай хэлэлцэж өгөхийг хүсэж байна.

Уг хуулийн төслийг дөрөвдүгээр сард хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй бол тэмцэнэ. УИХ-ын даргын Баянхонгор, Ерөнхий сайдын Хэнтий аймагт жагсаал зохион байгуулна шүү.

Нийгмийн даатгалын багц хууль дээр тэтгэвэр тогтоолгох жилийг 10 жил болгоно гэж оруулсан. Тэгж ард түмнийхээ эсрэг юм хийж болохгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10