Л.Оюун-Эрдэнэ: Цалин хөлс нэмэгдүүлэх, бага цалинтай иргэдийг орон сууцжуулахад анхаарна

2022-03-10 967 0

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй /2022.03.10/ уулзаж, иргэдийн эрүүл, аюулгүй ажлын байр, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтын эхэнд XXIII их хурлаас хөгжлийн зорилтоо Монгол улсыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан боловсруулснаа дуулгаад, Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг ажилтнуудад хамаарагдах хуульд өөрчлөлт хийх, Халамжаас хөдөлмөрт шилжихдээ дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын шинэчлэл, Засгийн газрын орон сууцны хөтөлбөрт боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний ажилтнуудыг түлхүү хамруулах, Зээлийн хүүг 1 оронтой тоонд оруулах, Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндлөө.

Мөн Нийгмийн түншлэлийг хангах 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр шийдвэр гаргах түвшинд ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх, ажлын байрны баталгааг хангах, ажлын байр бий болгох зэрэг санал дэвшүүлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Цалин хөлс, нийгмийн хамгааллын чиглэлд ҮЭ-ийн холбоотой хамтран ажиллахад бэлэн, илүү ойлголцож ажиллана. Засгийн газрын 370 дугаар тогтоолыг дараагийн хуралдаанд оруулж, түншлэлийн хүрээнд хийсэн ажлыг тайлангаар авч байх, түншлэлийг хөгжүүлэхэд өөрийн зүгээс бүх арга хэмжээг авна. Эдийн засгаа сэргээх хүнд үеийг давах, Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ажиллах хүчний нөөц бололцоог хангахад ҮЭ-ийн үүрэг, оролцоо чухал.

Цалин хөлс нэмэгдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт бага цалинтай ажилтнууд, жирийн иргэдийг хамруулахад анхаарч ажиллана.

Нийгмийн даатгалын багц хуулиуд тэр дундаа тэтгэврийн хуулийн хэрэгжилтийг хангах, Ажилчдад хувьцаа эзэмших хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаарх та бүхний санал санаачилгыг дэмжиж байна. Эдгээрийг ажил хэрэг болгох, зарим шийдвэр гаргахад хамтарч ажиллая. Цаашид эдийн засгаа сэргээхэд ажилчдын байгууллагын оролцоо чухал” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25