Г.Занданшатар: “Хөгжлийн банкны өрийг өөрсдөөр нь төлж барагдуулах нэг удаагийн хууль батална”

2022-02-14 855 0

УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн гишүүд, олон нийтийн төлөөллийг хүлээн авч уулзав.

“Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс:

  • Шүүхийн журмаар явбал эцэс, төгсгөл байхгүй, ард иргэдийг хохиролгүй болгож чадахгүй тул Онцгой комисс байгуулах
  • Хохирлыг иргэд үүрэх биш өөрсдөөр нь төлүүлэх нэг удаагийн хууль гаргах
  • Хяналт, шалгалтын түр хороо байгуулах саналуудыг ирүүлсэн тухай Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хууль хяналтын байгууллагууд, АТГ дээр 10, Эрүүгийн Цагдаагийн газар дээр 3, дүүргийн цагдаагийн газар дээр 2, шүүх дээр 2, шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр 8, хяналтын шатанд 6 хэрэг шалгагдаж байна.

Өнөөдрийн байдлаар 50 гаруй тэрбумын өр төлөгдөж, ирэх сараас нэгдүгээр улиралд 200 тэрбумын өр төлөгдөхөөр ААН-үүд амлалтаа өгч байна.  Ажлын хэсэгт итгэж болно. Хөгжлийн банкны асуудалд шалгалт хийгээд энэ сарын 21-нд эцсийн дүгнэлтээ гаргана. Сонсгол хийхийн тулд 14 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой. Нээлттэй сонсголыг гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өр барагдуулах нэг удаагийн хууль батлахаар ярилцаж байна.

Зээлийг зориулалтын бусаар ашигласан, улс төрийн хамааралтай байсан хүмүүст хатуу хариуцлага тооцох чиглэлийг Ажлын хэсэг баримталж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуягт 6 жилийн хорих ял оноолоо

"Но-той ногоон" буюу ногоон автобусны гэх хэрэгт холбогдсон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ган

2025-04-10

БЭТ Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ. Ж.Батзандан энэ

2025-04-04

“UB palace”-ын газар “Хурд стандарт” ХХК буюу Б.Чойжилсүрэнд шилжжээ

Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших "UB palace-ыг буулгах болсон" тухай мэдээллийг нүүр номдоо бичсэн

2025-02-26