АН-ын мөрийн хөтөлбөрт санал авах аян үргэлжилж байна

2020-03-04 1296 0

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний IV аяны хоёрдугаар үе шат эхэллээ. Үндэсний IV аяны хоёрдугаар шат энэ сарын 1-20-ны өдрүүдэд орон даяар үргэлжилнэ. 

Дэлхий дахинаа дэгдсэн гоц халдварт өвчнөөс үүдэн аяныг цахим хэлбэрээр зохион байгуулах юм. Ингэхдээ иргэн таны саналыг 77331206 дугаарын утас болон Ардчилсан намын албан ёсны пэйж; sanal@demparty.mn мэйл хаягаар тус тус хүлээн авч байна.

Ардчилсан нам гишүүдийн оролцоотой, бодлогын нам болох зорилтын хүрээнд шат дараалсан олон ажлыг амжилттай зохион байгуулаад байна. Энэ удаад ч мөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт гишүүд, дэмжигчид, иргэдийн саналыг тусгахаар зорин ажиллаж буй. Тус  аяны нэгдүгээр шатны хүрээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 30 гаруй мянган иргэд, гишүүд,  дэмжигчдээс саналаа ирүүлжээ. 

Иргэд ядуурал, ажилгүйдэл, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний тэгш бус хүртээмж, байгаль орчны доройтол, агаарын бохирдол зэрэг олон асуудлын хүрээнд мөрийн хөтөлбөрт тусгуулахаар саналаа ирүүлсэн байна.

Улс төрийн намуудаас Ардчилсан нам анх удаа мөрийн хөтөлбөрөө олон нийтээр хэлэлцүүлж байгаа бөгөөд энэ нь монголын улс төрд шинэ соёлыг авчирсан үйл явц юм. Тус аяныг зохион байгуулснаар бодит тооцоо судалгаанд үндэслэсэн, хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөрийг Ардчилсан нам иргэд, олон нийтэд санал болгоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24