Ч.Улаан: Ямар нэгэн хэлбэрээр хүнсний хомсдол үүсгэхгүй

2020-03-04 1449 0

Хүнсний болон үрийн улаан буудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газрын хуралдаанаар УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Дэлхий дахинд коронавирүсийн тархалт эгзэгтэй байдалд очлоо. Үүнтэй холбоотойгоор ард иргэдээ хүнсээр хомсдуулахгүй байх шаардлага гарч байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас улаан буудай, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос импортлох гаалийн болон нэмүү өртгийн албан татварыг 2020 оны 3 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 30-ны хооронд тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Хууль батлагдтал импортлогчид нэр бүхий бараа бүтээгдэхүүн наана нь орж ирсэн бол татварыг төлөхгүй байж байгаад хууль гарахаар чөлөөлөгдөнө гэсэн үг.

Улсын хэмжээнд улирлын хэмжээний нөөцтэй байна гэдэг үүднээс 100000 тонн улаан буудай импортлохоор болсон. Зайлшгүй хүнсний бүтээгдэхүүн дээр нөөц бэлдэх шийдвэр гарсан.  Ямар нэгэн хэлбэрээр хүнсний хомсдол үүсгэхгүй. Иргэд хүнсээ нөөцөлж хомсдол үүсгэн үнийн хөөрөгдөл гаргах вий гэхээс болгоомжилж байна. Мөн түгээлт, тээвэрлэлтээс шалтгаалаад үнийн хэлбэлзэл гарахаас болгоомжилж, төр засгийн хяналт, зохицуулалт хийж байна” гэж ярив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10