Л.Энх-Амгалан: ЕБС-ийн хичээлийг энэ сарын 10-аас бүрэн цахимд шилжүүлж, сурагчдыг 18-аас нь амраана

2021-12-01 887 1

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтын талаар хэлэлцсэн. Эрсдэлийн үнэлгээг хийх чиглэл өгсөн. Ирэх долоо хоногт буюу 10-ыг хүртэл танхимаар хичээллээд түүнээс хойш 100 хувь цахим болгох талаар ярилцлаа. Амралт эхлэх хугацааг наашлуулахгүй.

ЕБС-ийн сурагчид энэ сарын 18-аас 2022 оны  хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амарна. Оюутнуудын хувьд арванхоёрдугаар сарын 10 хүртэл танхимаар хичээллэж, 10-аас нэгдүгээр сарын хооронд тавигдсан танхимаар өгөх шаардлагатай шалгалтуудыг Цагаан сарын дараа авна.

Цэцэрлэгийн хүүхдүүд арванхоёрдугаар сарын 10-аас хойш Цагаар сар хүртэл цахим хэлбэрт шилжиж болзошгүй” гэлээ.

Ийнхүү Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-аас цахим сургалтад шилжүүлэхээр боллоо.  Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-аас эхэлж, 45 хоног үргэлжлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Сайн байцгаана уу?Одоогийн засгийн газрын Боловсролын сайдын үйл ажиллагаанд миний хувьд эерэг үнэлгээ өгдөг.Манай Боловсролын салбар тааруухан л байгааг мэдэрцгээж байгаа байхаа.Сайжирана гэж итгэж байна.Өөрчлөх шинэчлэх ажил ч их байна.Нэг санал байнаа!Цахимаар хичээллэх цагийг чанартайгаар богиносгох арга байвал сайн байна.Хүүхдүүд маань дэлгэцээс хамааралтай өвчин эмгэгтэй болох вий,гэж санаа зовох юм.Сонирхолтой видео бичлэг хийж явуулах,түүнийгээ дахин ярьж өгөх гэх мэтийн даалгавар өгөх юм.Шинэ монгол сургуулийн бага ангийнхны гэрийн даалгавар ачаалал ихтэй байна.Өдрийн талыг компьютер дээр,дараа нь даалгавараө хийгээд багшдаа илгээх гэж маш дарамттай ачаалалтай байх юм.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03

Нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр х

2024-10-03