Д.Тогтохсүрэн: “С.Ганбаатар гишүүн 62 хүнийг доромжилж болохгүй шүү, уучлал гуй

2021-11-18 512 0

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдэх юм. 

Уг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдсан байна гэж үзэж байна. Учир нь Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол өөрийн эрсдэлийг үүрэх тухай хууль. Үүнийг төрд авъя гэж байгаа юм байхгүй. Төрд авах пи-ар-ийг даатгалын 14 компани явуулж байна. Гэтэл нэг сая жолоочийн эрх ашгийг хамгаалах талаар хэн ч ярихгүй байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй байхад даатгалын компанийн төлөөллийг өнөөдрийг хүртэл суулгаж байна.

Харин жолооч нарын төлөөлөл болон тэдний эрх ашгийг хамгаалдаг хүмүүсийг мөн хуулийн хэлэлцүүлэгт оролцуулмаар байна. Нэг сая жолоочийн эрх ашгийг хэлэлцэхгүй байх шийдвэрийг МАН-ын бүлэг яагаад гаргав. Мөнгөө төлсөн хүмүүс хөгжмөө захиалдаг гэдэг. Гэтэл жолооч нар юун хөгжмөө захиалах. Төр даатгалыг 14 компанид хуваагаад өгчихсөн байна” гэлээ.

Үүний хариуд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “С.Ганбаатар гишүүн эхлээд МАН-ын бүлгийн гишүүдээс уучлал гуй. 62 хүнийг доромжилж болохгүй шүү. Авлига авсныг тогтоогоорой. Өөрөө биднийг авлигын гэмт хэрэгт гүтгэлээ. Иймээс уучлал гуйхгүй бол Үндсэн хуулийн цэц болон шүүхэд хандахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалт

2024-10-01

Засгийн газрын 100 хоногийг угтан Ерөнхий сайд албан даалгавар гаргажээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл

2024-09-11

В.Путин: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх бус Монголын хэрэглэгчдийг хийгээр хангана

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэ

2024-09-03