Л.Цэдэвсүрэнг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо

2021-10-20 1329 1

Аравдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм.  

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Цэдэвсүрэнг томиллоо.

Л.Цэдэвсүрэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

  • 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
  • 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
  • 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
  • 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2020 оны 1-7 сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020 оны долдугаар сарын 8-ны Монгол Улсын Ерөнхий Сайдын 10 дугаар захирамжаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны сайдаар томилсон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Зөв хүнээ томилжээ. Яам бүүр улам дампуураад байсан юм. Сайд нь гэж сайхан сайхан юм ярихаас цаашгүй байсан. Ашгүй ажил хийдэг хүн иржээ.

Холбоотой мэдээ

П.Сайнзориг: Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан, Хурцын Тайван, Бямбаа нар байсныг сүүлд мэдлээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар согтууруула

2026-02-06

БОУАӨЯ-аас хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирэх намар цэцэрлэг, сургуулийг есдүгээр сарын 15-н

2026-02-06

Д.Амарбаясгалан: Агаарын бохирдол, утааны асуудлаа салхинд найддаг ийм сайд 100 хоногийн дотор асуудлыг шийдэх үү?

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт 11:00 цагаас "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага х

2026-01-29