С.Жавхлан: Энэ хүмүүсийг уучлалт гуйгаад зайлтал нь би энд сууна

2021-10-18 1005 0

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан Засгийн газар, УИХ-ыг тарахыг шаардаж Сүхбаатарын талбай дээр дөрөв дэх өдрөө суулт хийж байна.

Түүний биеийн байдал сайн байгаа тул суултаа үргэлжлүүлсээр байх болно гэсэн юм. Мөн бичгээр ямар нэгэн шаардлага хүргүүлээгүй бөгөөд хүргүүлэх шаардлага байхгүй бүх зүйл ил тод, ойлгомжтой байна гэлээ. 

Тэрээр “Монголчууд улс төрийн хоёр багана гэх энэ хоёр намаас салах хэрэгтэй. Энэ хүмүүсийг уучлалт гуйгаад зайлтал нь би энд сууна. Монголын аваад явах залуучууд зөндөө байна.

Харвардын диплом өвөртөлсөн хэдэн хулгайчууд монголыг цөлмөж дуусч байна. Мод тариад шоудаад явж байхад иргэд нь гэртээ модоо барьж, үхэж байна. 

Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гараад ир. Та нарыг хүмүүс хүлээж байна. Л.Оюун-Эрдэнэ ээ талбай дүүргэж шившиг болов.

Миний эргэн тойронд таван хүн нас барлаа. Эмнэлэгт, гэртээ хүмүүс үхэж байна. Гэтэл таван тэрбумаар дрон нисгэж шоу хийж байна шдээ. 

Өнөөдөр дахиад хоёр мал нэмж байна шдээ. Сонгинохайрханчууд, Хэнтийчүүд энэ хүмүүсийг сонгохгүй байхад өнөөдөр түр үнэмлэх өгч байна шдээ. 

Хүмүүс намайг дуугаа дуул гэдэг юм байна лээ. Сайхан байвал дуугаа дуулаад явмаар байна. Би эцэг хүн, үр хүүхдээ сайхан нийгэмд амьдруулмаар байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхи

2026-07-20

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03