Саид Моллай: Би Германы иргэншил хүсээгүй, эхнэр хүүхэд дээрээ л ирсэн

2021-08-30 1138 1

МҮОХ өнгөрсөн пүрэв гарагт олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч, МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон олимпоос медаль хүртсэн тамирчдад олгодог энгэрийн тэмдгийг гардуулан өгсөн билээ.

Тухайн үед Токиогоос мөнгөн медальтай ирсэн Саид Моллай Монголд байгаагүй тул шагналаа гардан авч чадаагүй. Тэгвэл МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг албан ажлаар Герман явахдаа Саид Моллайтай уулзаж, “Алтан од” одон, олимпоос медаль хүртсэн тамирчны батламж болон энгэрийн тэмдгийг нь гардуулан өгчээ.

Энэ үеэр Моллай өөрийг нь Германы иргэншил авах гэж байгаа талаарх мэдээллийг үгүйсгэж, эхнэр, хүүхэд нь Германд байгаа болохоор ирснээ хэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23