Саид Моллайд гавьяат тамирчин цол олгоно

2021-08-19 751 1

“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллаи түүний амжилтыг үнэлээгүйд гомдолтой байгаа талаараа Ubn.mn сайтад ярилцлага өгсөн нь олны анхаарлыг татаад байна. Тэрээр “Би Олимпийн мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Энэ медалийг би өөртөө болон гэр бүлдээ бас монголчуудад зориулсан. Бүх монголчууддаа баярлалаа. Мөн Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгад талархаж байна.

Саид Моллай орон сууцаар, их хэмжээний мөнгөөр шагнууллаа зэрэг худал мэдээллүүд их цацагдаж байна. Үнэндээ би юу ч аваагүй. Мөнгөн медаль хүртсэн би аваагүй байхад хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнууллаа. Олимпын дараа надад олон хүн баяр хүргэсэн. Би баярлаж байгаагаа ч хэвлэлээр илэрхийлсэн. Харин Монголд ирснээс хойш 10 хоногийн турш зочид буудалд байхад Монголын төр засаг олимпийн холбооноос уулзаж, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй. Би Монголын иргэншилтэй Монголын иргэн болсон шүү дээ. 10 хоногийн дараа би гэр бүл рүүгээ эргэн ирэхээр шийдсэн. Эхнэр маань надаас”Монголд юу хийгээд байгаа юм бэ? Ямар нэгэн ёслолын арга хэмжээ зохион байгуулаад байгаа юм уу” гэж асуусан. Би түүнд “Үгүй ямар ч арга хэмжээ зохион байгуулаагүй” гэж хэлсэн. Наймдугаар сарын 13-нд Засгийн газраас Олимпийн медаль авсан бүх тамирчдад зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулна гэж байсан. Гэтэл тэр өдөр би өдөржин зочид буудалдаа байсан. Хэн ч над руу холбогдоогүй. Ямар ч мэдээлэл байгаагүй. Би түүнд маш их гомдсон” хэмээн ярьж байна. Мөн түүнд өгсөн автомашин 2010 оных байсан гэдгийг ч тодотгов.

Түүнчлэн Аса аваргаас орон сууц авсан гэх нь ч худал болохыг өгүүлжээ.

Ямартаа ч олимпоос медаль хүртсэн тамирчдыг мөнгөн шагналаар шагнах шийдвэрийг Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 10-ны хуралдаанаас гаргасан билээ. 

Ингэхдээ Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгохоор болсон.

Тэгвэл эх сурвалжийн өгсөн мэдээллээр Саид Моллаид Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээж, орон сууц бэлэглэх зарлиг, шийдвэр гарсан бөгөөд хараахан өөрт нь танилцуулж амжаагүй байжээ. 


 Түүний эл ярилцлагын дараа Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц “Тамирчид маань Японоос ирээд 14 хоног хөл хорионд байсан. Ингээд хөл хорионоос гарахаар нь Засгийн газрын төлөөлөл хүлээн авч уулзахаар бэлтгэж байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллаи, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, олимп дэлхийн хос медалтан болсон Мөнхбатын Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.

Байр өгөх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Дөрвөн тамирчиндаа дөрвүүлэнд нь байр өгөхөөр болсон” хэмээн мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Энэ хүнд цол олгож болноо. Гэхдээ 5 жилийн дараа. Бид томыгоо 5 жил эх орондоо байсан бол гэдэгтэй дүйцэх асуудал. Ядахдаа энэ хугацаанд татвараа төлөг. Сул хуультай гэж  ирснийг хэн мэдэх вэ? Ер нь цаашдаа байр шагнадаг шагналыг зогсоох ёстой. Байр авсан шагналтан түрээслэгч болдлог гэсэн. Моллайг түрээслэгч болохгүй гэж хэн хэлэв? Байрны шагнал бол том утгаараа тухайн хүний эрхийг ч зөрчдөг. Монголд буян болох болтугай. 

Холбоотой мэдээ

Улсын арслан Б.Орхонбаяр Цагааннуур сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлжээ

Монгол Улсын арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн наадмын бөхийн

2024-07-19

Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Ховд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчдийг томиллоо

Ерөнхий сайд захирамж гарган Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгуудад засаг даргын албан үүрги

2024-07-19

Энэ хичээлийн жилийн бүтцэд орсон өөрчлөлтүүд

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн шинэ жилийн бүтцийг баталсан байна. Нийслэл

2024-07-19