Дуучин С.Гантогоо: Төр ард иргэдээ хаячихсан, эмзэг бүлгийнхэн эмээ зээлээр, ширхэгээр авч байна

2021-07-05 696 0

“Эрүүл энхийн түүчээ” ТББ-аас Ковид-19-ийн халдвар авсан эмзэг бүлгийн өрхөд тусламж үзүүлэх зорилготой “Улаан бүс” төслийг эхлүүллээ. Төслийн багийнхан СХД-ийн эмийн сангуудаар ажиглалт хийж баримтат нэвтрүүлэг бэлтгэжээ.

Нэг хүний витамин Д, С, вирусийн эсрэг эм нь нийлээд 200 мянган төгрөг шаардлагатай болж байна. Улмаар иргэд хоногийн эмээ ширхэгээр авч байна.

Халдварын улмаас 14 хоног гэр бүлээрээ тусгаарлагдах үед эм авах байтугай хүнсээ авах боломжгүй нөхцөлд хүрч байгааг судалгааны багийнханд хэлжээ.

 Төслийн багийн гишүүн н.Сумъяабазар:

Гар утсаа барьцаалаад ээждээ халуун бууруулах эм авах гэж байгаа хүүхэдтэй тааралдсан. Өрхийн эмнэлгээс зөвхөн халдвартай нь батлагдсан хүнд эмийн багц өгч байгаа. Гэтэл тухайн халдвартай хүний гэр бүлийн гишүүд шинжилгээ өгөх мөнгөгүй, шинж тэмдэг илрээд өвчилсөн ч шинжилгээгээр баталгаажаагүй байх тохиолдлууд байна. Эмзэг бүлгийн өрхүүдийн хувьд шинжилгээ төлбөртэй, эм үнэтэй байгаа. Энэ нөхцөлд гэрийн тусгаарлалт, эмчилгээ нэр төдий зүйл байна.

Дуучин С.Гантогоо:

Төр эрүүл мэндийн ажилтнуудаа, ард иргэдээ хаячихсан. Энэ нөхцөлд үнэтэй шинжилгээ өгч, эм авах нь байтугай хоногийн хоолгүй байгаа эмзэг бүлгийнхдээ туслахын тулд өнөөдөр энд ирсэн юм шүү.

Эмзэг бүлгийнхэн эмээ зээлээр, ширхэглээд худалдаж авч байна. Ард иргэд бие биедээ туслах, дэмжихээс өөр арга алга.ААН-үүд минь боломж байвал эмзэг бүлгийнхэндээ туслъя гэж уриалмаар байна.

Хандивын данс:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02