Б.Жагар: Шатахууны үнийг 48 цагийн дотор буулгахыг шаардаж байна

2021-07-03 737 1

Ард түмний штабын тэргүүн Б.Жагар цар тахлын улмаас ААН-үүдийн үйл ажиллагаа доголдож, орлого буурч тасарсан үед шатахууны үнийг литр тутамд 300 төгрөгөөр нэмснийг нэн даруй буулгах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ.

Тэрбээр “2021 оны долдугаар сарын 2-ны орой шатахуун түгээх газрууд нэгэн зэрэг шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, цар тахлын улмаас орлого нь буурсан, зогссон энэ үед иргэдийн нуруун дээр дахин ачаа нэмснийг эсэргүүцэж байна.

Энэ бол зөвхөн шатахууны үнийн өсөлт биш цаашдаа бүх өргөн хэрэглээний барааны суурь үнэд нөлөөлнө.

Иймд Засгийн газар Үндсэн хуулийн 16, 19-дүгээр зүйлийн холбогдох заалтуудын дагуу зохицуулалт хийж, литр тутамд нэмэгдсэн үнийг 48 цагийн дотор зохицуулалт хийж буулгахыг шаардаж байна.

Таны авч байгаа 500 мянган төгрөгийн цалингаас талыг нь зохиомол үнийн хөөрөгдлөөр үрэн таран хийх гэж байна.

Энэ бол зөвхөн миний шаардлага биш, 10 хүрэхгүй цагийн хугацаанд 500 мянган иргэд цахимаар гарын үсгээ цуглуулсан” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06