Хөдөлгөөн хязгаарласан хугацаанд ямар ч шалтгаантай байсан иргэдийг хот руу нэвтрүүлэхгүй

2020-02-26 1849 0

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, шинэ коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хөдөлгөөн хязгаарласан шийдвэрийг сунгахаар боллоо. Ингэснээр улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас 03-р сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлалаа.

Мөн Япон улс руу хийх нислэгийг 14 хоногийн хугацаатай цуцалж, БНСУ-аас ирж буй тус улсын иргэд болон монгол улсын иргэд, дамжин ирж буй гадны орны иргэдийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. 

Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин: “Хөдөлгөөнийг хязгаарласан энэ хугацаанд орон нутгаас ямар ч шалтгаантай байсан иргэдийг хот руу нэвтрүүлэхгүй” гэлээ.

Түүнчлэн өнөөдөр хуралдсан Улсын Онцгой комиссын хуралдаанаар баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын авто замын зорчих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өглөөний 08 цаг хүртэл сунгалаа.

Мөн энэ өдрүүдэд нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоолоо. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл Нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоолоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19

Хотын даргыг нийслэлийн иргэд сонгодог болох өргөдөлд 6597 хүн гарын үсэг зуржээ

Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаач

2026-01-19

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25