МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо

2021-06-25 603 0

МАН-ын шинэ үеийн 12 дахь даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН цаашлаад Монголын улс төрийн намууд, улс орныхоо хөгжил дэвшилд илүү боломжийг бий болгох, улс төрийн намууд авлигаас ангид байж, төр нь хүн суртлаас ангид байж улс нийгэм, ард иргэддээ илүү их боломжийг бий болгох сонголтын төлөө зорьж ажиллах болно гэдгээ илэрхийлжээ.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН дотооддоо эв нэгдлээ сахин биелүүлж, ард түмний өмнө амласнаа биелүүлэхийн тулд өнөөдөр Бага хурлаа зохион байгуулж,  МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо.

1990 онд хийгдсэн Ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнг МАН улам илүү бэхжүүлэхийн төлөө зорьж ажиллана. Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг бий болгоно. МАН ядарсныг нь хайрладаг, задарсныг засагладаг улс төрийн нам байх зорилгоо улам бэхжүүлнэ” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Үндс

2025-10-17

ҮХЦ: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн

Монгол Улсын Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн Цэцэд хандаж ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Ху

2025-10-17

Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дөнгөж сая хуралдлаа. Хурлын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан

2025-10-16