Н.Алтанхуяг: Эхлээд 8 саяар эмчилдэг гэж байсан бол одоо 160 мянга болсон байна

2021-06-22 573 0

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Хуулийг он дуустал сунгахыг дэмжихгүй байна. Засгийн газарт эрх мэдэл дутаагүй. Төр ба иргэн хоёр итгэлцэж байж ковидыг ялна. Шулуухан хэлэхэд, төр нэгэнтээ иргэдийнхээ итгэлийг алдсан байна. Итгэл гэдэг бол цагаан цаастай адил, нэг үрчийвэл буцааж хэзээ ч хэвэндээ орохгүй.

ЭМДСангийн мөнгийг одоо Засгийн газар журам гаргаж зарцуулах гэж байгаа юм уу? Энэ бол Засгийн газрын дураараа мэддэг хөрөнгө огт биш. Энэ бол иргэдийн ирээдүйдээ зориулан хадгалж буй хөрөнгө юм.

Төр өөрөө ковидоосоо илүүтэй аюултай корона болчихсон байх вий дээ. Өнгөрсөн хугацаанд хүний үндсэн эрхүүдийг Засгийн газар хэр сайн сахиулав аа?

ХЭҮК-ыг УОК хуралдаа ч оруулдаггүй гэсэн. БЗД-т АН-ыг ялсан үед томилогдсон найман хэсгийн ахлагч ковидын үед хүнсний талоныг өөрсөддөө авч байсан нь илэрсэн.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Эхлээд хуулийнхаа хэрэгжилтийг ярьж байж сунгах эсэхээ ярь. Удирдаж байгаа хүмүүс бодлогоо их буруу явуулсан. Мэдлэг боловсролгүй, чадваргүй хүмүүсээр дүүрснээс болж иргэд амь насаараа хохирч байна. Төсөв мөнгө хангалттай өгсөн, төрийн албанд хүмүүсээ авах эрхийг хангалттай өгсөн. Найман саяар эмчилдэг гэж эхэлсэн, дараа нь дөрвөн сая болсон, одоо 160 мянга болж байх шиг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЗГ: Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна

Засгийн газраас жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээ

2024-11-28

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг ерөнхий консулаар томилжээ

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг өнгөрсөн аравдугаар сард ерөнхий консулаар томилжээ. Тод

2024-11-27

Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн тохиолдол байдаггүй юм байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай “TPHA+ буюу тэмбүү өв

2024-11-25