Н.Энхбаяр: МАХН-д 30 хувийн квот өгсөн ч би намын ямар нэг албан тушаалд очихгүй

2021-05-21 1282 0

МАХН-ын дарга Н.Энхбаяр Улсын дээд шүүхэд татан буугдах материалаа хүлээлгэн өгөх үеэрээ “Мэдээж том зорилтууд хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Тэгэхийн тулд тодорхой албан тушаалд очих л байх. Яг тэр албан тушаал дээр очно гэж тохирсон зүйл байхгүй.

Намын албан тушаалд МАХН-д 30 хувийн квот өгсөн.

МАХН-ын гишүүдээс МАН-ын удирдах зөвлөлд найман хүн, бага хуралд 110 хүн, нийслэл аймгийн тэргүүлэгчдэд тус бүр зургаан хүн, сум, хорооны тэргүүлэгчдэд тус бүр дөрвөн хүн очно гээд улсын хэмжээгээр намын албан тушаалд МАХН-ын төлөөлөл болсон 2200 орчим хүн очно.

Төр засгийн албан тушаалын тухайд хоёр талаас тав таван хүний бүрэлдэхүүнтэй комисс гарч, бүх асуудалд тэнцвэртэй оролцож явна.

Би намын ямар нэг албан тушаалд очихгүй” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН өнгөлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураал

2026-06-22

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10