Иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгууллаа

2021-05-21 1148 0

“Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачилж, Нийслэлээс Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд санал нэгдэн дэмжжээ. Мөн зарим аймгаас сонгогдсон гишүүд дэмжиж, нэгдсэн байна.           

Өнөөдөр Түр хороо байгуулах тухай тогтоолын төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлснийхээ дараа УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Х.Ганхуяг нар мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Өнгөрсөн хугацаанд нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд өөрсдийн сонгогдсон тойргийн хэмжээнд чадлаараа ажиллаж ирсэн. Харин энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүд нийслэл хотод тулгамдсан олон асуудлыг дүүрэг, нийслэл, Засгийн газрын хэмжээнд ярилцаж, цогцоор нь шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахаар санал нэгдлээ” хэмээгээд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулагдсанаар үндсэн гурван бодлогын асуудалд төвлөрч ажиллана гэв. 

Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуух эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийслэлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого, нийслэлд концесс, бонд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бусад хууль тогтоомжуудад хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгах чиглэлээр ажиллах юм байна. 

Түр хороо ажилласнаар нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай орчин бүрдэх, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд өсөх зэрэг үр дүнг хүлээж байна хэмээн гишүүд мэдээлэлдээ дурдлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03