Ухань хотын эмнэлгийн дарга “Ковид-19”-ийн улмаас нас баржээ

2020-02-18 1914 0

“Ковид-19” буюу шинэ төрлийн коронавирүсийн халдварын голомт болоод буй Ухань хотын эмнэлгийн дарга Лю-г уг өвчний халдварын улмаас “Нас барсан”, “Нас бараагүй, амьд байгаа” гэх мэдээлэл сүүлийн нэг өдрийн турш гарч, олон нийтийг төөрөгдүүлээд байсан.  

Хубэй мужийн эрүүл мэндийн хороо сошиал хуудсандаа Лю даргыг өнгөрсөн шөнө нас барсан тухай анх мэдээлсэн ч дараа нь энэ мэдээллээ үгүйсгэж, түүнийг амьд байгаа тухай дахин мэдээлсэн.

Харин өнөөдөр Хятадын төв телевизийн /CCTV/ сошиал хуудсанд Лю захирлыг нас барсан тухай мэдээлжээ. Тэрээр өнөөдөр 10:30 цагт коронавирүсийн /Covid-19/ халдварын улмаас нас баржээ.

Өнгөрсөн баасан гарагийн байдлаар коронавирүсийн голомт дээр ажиллаж байгаа 1716 эмч, сувилагч халдвар авснаас зургаа нь нас барсан талаар мэдээлэгдээд байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02