Хуулийн төсөлд зургаагаас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр даахаар тусгажээ

2021-05-19 891 0

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Энэ тогтоолын төсөлд хэд хэдэн чухал заалт орсон. Зургаа болон түүнээс дээш гэр бүлтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах цаашлаад байрных нь урьдчилгааг төлөх төлөвлөгөөтэй байна.

Дээрх шаардлагыг хангасан 3600 гаруй өрх улсын хэмжээнд байна. Тус өрхүүдэд 20-30 саяын урьдчилгаа өгөх талаар Засгийн газар судалж, хөтөлбөр боловсруулах заалтыг оруулсан.

Мөн жирэмсэн болсноос нь хойш эхчүүдийг төр асарч, төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаанд байлгах талаар судлахыг Засгийн газарт санал болгосон.

Түүнчлэн гадаадад сурч боловсорсон иргэдээ эх орондоо авчирч, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах талаар саналыг дэвшүүлсэн. Сүүлийн үед архидан согтуурсан, хар тамхи, мансууруулах бодисны асуудал дээр төрийн хэмжээний бодлого гаргаж ирэх хэрэгтэй байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03