Ерөнхий сайдын 3 зорилт ба Холливудын нэг киног Монголд хийх мөрөөдөл

2021-05-18 1019 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзсан юм. Тэрбээр уулзалтын төгсгөлд 2024 он хүртэлх Соёлын салбарт хийх зорилтуудаа танилцууллаа.

“Нэгт, 2024 он хүртэл Холливудын нэг киног Монголдоо хийе.

Үүнд Соёлын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэх зэргээр шаардлагатай бүтцүүд нь оролцоод ажиллая. Төр хувийн хэвшил хамтраад ажиллацгаая. Зураг төслөө бэлдчихвэл төсөв өргөн баригдахаас өмнө тооцооллоо гаргаад, 2022 оны Улсын төсөвт эхлэлийн хөрөнгөө суулгах боломжтой.

Хууль эрх зүйн орчноо бүрдүүлцгээе. Татвар, давхар даатгал гэх мэт асуудлуудаа Хууль зүйн яамтай ярилцаад шийдэх боломжтой. Ажлын хэсгийг Соёлын сайд ахалж, салбарын төлөөллөө багтаан ажиллах хэрэгтэй. Би Соёлын сайдыг Монгол-Америкийн Засгийн газрын комиссын даргаар томилох гэж байгаа. Удахгүй албажих болно. Энэ нь Холливуд гэх зэрэг олон талтай харилцах гол цонх нь болох юм.

Хоёрт, Netflix дээр таваас доошгүй контент хийе.

Бидний тавих дараагийн зорилго нь 2024 он хүртэл Netflix дээр таваас доошгүй контент хийе. Дотоодын үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй ч гадаадын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан кинонуудаа эсвэл гаднын компанитай хамтраад кино хийе. Нэг том киноны багахан хэсэг нь ч Монголд хийгдсэн байж болно. “Галзуу хурд” киноны нэг давхилт нь Монголын говьд хийгдэж болно. Энэ нь том зүйл юм. Бага багаар ахих хэрэгтэй. Засгийн газраас дэмжих болно.

Гуравт, Ардын хувьсгалын 101 жилийн ойгоор Баяр наадмаа дэлхийд сурталчилсан том арга хэмжээг Монголдоо хийе.

Үүнд бэлтгэе. Монгол Улсын төрт ёсны бахархал, нүүдэлчин ахуй зэрэг өв соёлоо нарийн гаргасан Наадам хэмээх контентыг хийе. Энэ гурван зорилтыг тавья” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Фортуна Батбаярын охин Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч боллоо

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчөөр Батбаярын Жаргала

2023-09-26

Д.Амарбаясгалан: Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүсээд байна

Манай улс ирэх онд Франц улсад болох зуны олимпын наадамд "Цагаан туг"-ийн дор оролцох эрсдэл үүсээ

2023-09-20

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогджээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогджээ. Түүнийг Хан-Уул дүүргийн

2023-09-19