С.Одонтуяа: Г.Батхүү агсныг дурсан цэцэг өргөлөө, энэ хэргийг илрүүлнэ гэдэгт бид итгэж байна

2021-05-17 647 0

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан 2019 оны Тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд гонхноос унаж, харамсалтайгаар амь эрсэдсэн билээ. Өнөөдөр түүний дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөлөө.

Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж 2021 оны Гуравдугаар сарын 3-ны өдөр “амиа алдахад нөлөөлсөн сэжигтэн тогтоогдоогүй” гэх шалтгаанаар хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорт гаргасан байдаг.

Харин Ардчилсан намын бүлгийн гишүүд болон журмын нөхөд нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн Монгол Улсын ерөнхий прокурорын газарт албан бичиг хүргүүлсэн юм.

Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд 2021 оны Гуравдугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад буцааж, эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Тусгай хамгаалалттай объект болох Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан хэргийг илрүүлнэ гэдэгт бид итгэж байна. Ардчилсан намын журмын нөхөд нь түүний дурсан цэцэг өргөлөө” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Үндс

2025-10-17

ҮХЦ: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн

Монгол Улсын Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн Цэцэд хандаж ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Ху

2025-10-17

Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дөнгөж сая хуралдлаа. Хурлын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан

2025-10-16