УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Иргэдийн Оролцооны Нэгдэл” нэртэй нам байгуулна

2021-05-14 900 0

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Иргэдийн Оролцооны Нэгдэл” нэртэй нам байгуулахаар болжээ. Тэрээр “29 жил зүтгэсэн Ардчилсан намаас гарах хүсэлтээ өгсөн. Улстөр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн монополь орчин байсаар байгаа нь тогтсон дүрмээр улстөр хийхэд хангалтгүй санагдлаа. Миний хувьд үлдсэн улстөрийн амьдралаа өмнөх үеийн дарга нарт биш залуучуудад зориулна гэдгээ энэ сарын 2-нд мэдэгдсэн.

Улстөрд идэвхтэй үлдсэн насаа залуучуудад зориулсан шинэ платформ үүсгэхэд зориулахаар шийдлээ. Өөрсдийнх нь хүсээд байгаа платформыг үүсгэхийн тулд шинэ нам байгуулах хэрэгтэй боллоо. Гэхдээ би Ардчилсан намаас нэг их өөр сонголт өгч чадахгүй. МАН, МАХН, ХҮН шиг зүүний нам байгуулахгүй.

Ингээд Иргэдийн Оролцооны Нэгдэл нэртэй нам байгуулахаар боллоо. Хүний эрх чөлөөг хамгийн чухал гэж боддог хүмүүст хаалгаа нээж байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийх гээд чадаагүй реформууд бий. Жишээлбэл, улстөрд залуучууд яаж орох вэ? гэдэг асуудал байна. Улстөрд орохын тулд их хэмжээний мөнгө, эсвэл фракцтай байх ёстой болоод байна. Харин миний хувьд шинэ жишиг гаргана.

Залуучууд гар утаснаасаа орж болдог аппликэйшн бий болгож байгаа. Өөрсдийгөө бүртгүүлээд, ямар нэгэн фракц, боссгүйгээр, цүнх барих шаардлагагүйгээр өөрийгөө танилцуулаад орж болдог платформ бий болгоно. Ардчилсан намын даргад өрсөлдөхдөө энэ ажлыг хийж байсан. Өөрөөр хэлбэл иргэд гэрээсээ өөрсдийгөө бүртгүүлээд улстөрийн үйл ажиллагаанд оролцож болно. 

Гишүүнээр элсэх иргэд тун удахгүй Play Store дээр тавигдах Иргэний Оролцоо аппликэйшн татаж аваарай” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хошууч генерал Ж.Болдыг Цагдаагийн ерөнхий га

2025-10-28

Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилуулжээ

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэ

2025-10-22

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Үндс

2025-10-17