СЕХ О.Цогтгэрэл даргатай АН-аас нэр дэвшсэн Н.Алтанхуягийн материалыг хүлээн авсангүй

2021-05-05 968 0

О.Цогтгэрэл даргатай АН-аас нэр дэвшсэн Н.Алтанхуягийн материалыг СЕХ хүлээн авсангүй. СЕХ “АН-ын нэр бүртгэлтэй, дүрэм бүртгэлтэй, улсын гэрчилгээтэй хэдий ч тамганы асуудалтай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 31.2-д заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигч тодорно гэсэн ойлголт бий. АН хоёр хэсэг газар хоёр нэр дэвшүүлсэн байна. Тэгэхээр асуудлаа дотооддоо шийдэхийг хүсч байна. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой” гэсэн байр суурьтай байна.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Манай намын нэрийг ашиглан, хууль бус тамга ашигласан үйл ажиллагаа болсон. Улсын их хуралд 13 суудалтай АН 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй” гэсэн бол нэр дэвшигч Н.Алтанхуяг энэ шийдвэрийг хүлээж авахгүй, МАН төрийн толгой дээр гарсан байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03