Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хуульд нийцүүлэн засварлуулахаар буцаажээ

2021-05-05 944 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-д заасны дагуу УИХ-д суудалтай намуудын нэр дэвшигчид тавдугаар сарын 2-ны өдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн.

Үндэсний аудитын газар МАН-аас 1, АН-аас 2, Хөдөлмөрийн Үндэсний Намаас 1 нийт дөрвөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч, хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар аудитыг хийж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.6-д нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгоно хэмээн заасны дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг холбогдох хуульд нийцүүлэн засварлуулахаар буцаан хүргүүлж байна.

Нэр дэвшигчдээс хуулийн шаардлагад нийцүүлэн ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар дахин хянаж, тавдугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

Эргэн сануулахад, МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат, М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ, О.Цогтгэрэл даргатай АН-аас Н.Алтанхуяг нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод байгаа билээ.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад 9.3 тэрбумыг зарцуулсан, 2 тэрбум төгрөгийн орлого олсон

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаныхан мэдээлэл хийлээ. У

2026-07-21

Тажикистан Улсын Ерөнхийлөгч энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхи

2026-07-20

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07