УДШ: С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн бүртгэл хэвээр гэсэн хариу өгчээ

2021-05-05 959 0

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж, өчигдөр СЕХ-нд мөрийн хөтөлбөр болон холбогдох бусад материалаа хүргүүлсэн билээ. Хуулийн дагуу СЕХ энэ сарын 8-аас өмнө нэр дэвшигчдийг бүртгэж, нийтэд мэдээлэх ёстой. Үүнээс наана буюу нэр дэвшигчдийн материалыг хүлээж авснаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийн материалын бүрдлийг шалгаж, дутуу материалыг шаардаж авах үүрэгтэй.  

АН-ын тамганы маргааныг шийдэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 2 дахиа хойшлогдлоо. Өмнө нь О.Цогтгэрэлийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогдсон бол энэ удаад мөн л тодорхойгүй шалтгаанаар дахин хойшиллоо.

О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан Захиргааны хэргийн давж заалдах шатны хурлыг ийнхүү  хоёр  удаа хойшлуулаад байгаа нь аль аль талдаа ашиггүй юм. Харин ч АН-ын дотоод асуудлыг эцэслэн нэг талд шийдүүлэлгүй хугацаа алдуулж байгаа нь АН-ын аль аль талыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болгоно гэж улстөрчид үзэж байна.  

УДШ-ээс СЕХ болон Аудитын ерөнхий газарт 2017 оны бүртгэл буюу С. Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн нь  хэвээрээ байгаа гэсэн хариуг хүргүүлсэнтэй холбоотойг албаны эх сурвалж хэлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10