Стивен Сигал: Миний отгон хүү Төгсбаясгалант бол амьдралын минь гэрэл гэгээ

2021-05-04 910 1

Холливудын тулаант киноны од Стивен Сигал, түүний үзэсгэлэнт гэргий Г.Эрдэнэтуяа нарын амьдралаа хэрхэн холбосон түүхийг Монголчууд бүгд мэддэг. Цар тахлын улмаас багагүй хугацаанд тусдаа байсан тэд өнгөрөгч сарын сүүлээр Г.Эрдэнэтуяа хүүгийн хамт Алсын Америкийг зорьсноор уулзалдсан билээ.

Г.Эрдэнэтуяа “Хориод жил гадаадад амьдарсан надад арван сар Монголдоо байна гэдэг олдошгүй ховор нандин тохиол билээ. Өнгөрсөн хавар бие маань нэлээн чилээрхээд зуны дэлгэр цагт нутгаа зорьж ирэхдээ ингэж удна чинээ санасангүй. Цар тахлаас улбаатай нөхцөл байдлыг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байгаа байх. Аливаа зүйлд хүний харах өнцөг чухал байдагчлан эерэгээр харвал сайн зүйлс бишгүйдээ байх шиг.

Айлын ганц охин би өвөө эмээгийнхээ амин эрдэнэ болсон ганц хүүтэй. Короногийн “ачаар” хүү бид хоёр ааваасаа хол өвөө эмэгтэйгээ бишгүйдээ л их “булагналаа”, одоо харин харих цаг минь болжээ!

Аавдаа очих гээд хүү бид хоёр сэтгэл догдлон нисэж яваа ч, ижил дасал болсон ижий ааваа уйлаад үлдэхийг хараад сэтгэл хөндүүрхэн явнаа.

Эх орон, эх нутаг, элгэн олон минь их л ээлтэй сайхан байлаа даа, түмэнтээ талархнам! Айгаад байсан короногоо хүртэл ардаа хийчихээд, аятайхан сайхан ориг дархлаатай болчихоод харьж явдаг шүү нөгөө Эрка чинь. За тэгээд хайртай монгол түмэн минь эргээд ирэхэд энх амгалантай, буцаад ирэхэд буман жаргалантай, нар шиг гэрэлтээд, сар шиг гийгээд сууж байдаг юм шүү! Сэтгэлийг нь хураахад бие нь хаа холдох вэ гэдэг шиг миний сэтгэл зүрх үргэлж монголдоо байдгийг та бүхэн минь хэдийнээ мэдэх буйзаа” хэмээн нүүр номын хуудаснаа бичиж байв.

Хосууд хүүдээ Kunzang Seagal хэмээх нэр хайрласан. Энэ нь монголчилбол Төгсбаясгалант хэмээх утгатай гэдэг. Тэдний хүү Стивен Сигалын хувьд долоо дахь хүүхэд нь бол Г.Эрдэнэтуяагийн хувьд анхны хүү.

Хүүгээ 13 сартай байхад нь Стивен Сигал өөрийн реалити шоугаараа Монгол эхнэр хүү хоёроо олонд танилцуулж, “Би зургаан хүүхэдтэй. Би хүүхдүүдээ энэ дэлхийн дээр байдаг бүхнээс илүүтэйгээр хайрладаг. Kunzang бол миний отгон хүү. Тэр миний амьдралын гэрэл гэгээ” хэмээн ярьж байсан билээ. Kunzang хүүгийн багын зургийг уншигч танд танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19