Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад ганцхан хоног үлдлээ!

2021-05-04 1007 1

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл Тавдугаар сарын 5-ны 18:00 цагт хаагдана.

Тодруулбал, Их дээд сургуульд элсэх эрхийн шалгалтын бүртгэл дуусахад нэг хоног үлдээд байна.

Ерөнхий боловсролын сургуулийг төгсөгч та Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлээрэй.

Хэрэв бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажихыг анхааруулж байна.

Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээд байна.

Сурагч та Тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвтэй 8014-9038; 8016-9058; 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас аваарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15