С.Эрдэнэ: Өнөөдөр хэн илүү оноо авах нь чухал бус, энэ үүрэг хариуцлагыг бодит үр дүн болгохын төлөө хичээн ажиллана

2021-05-01 821 0

Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалтын дүнг танилцууллаа. Цахим санал хураалтад намын гишүүд 53.07 хувийн ирцтэй оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод сонгуулиар С.Эрдэнэ 1953.05 оноогоор тэргүүлсэн байна.

Тус намын дотоод сонгуульд нийт 142992 гишүүн санал өгөхөөс 75879 гишүүн санал өгчээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаанд З.Ганбат 637.29, Л.Гүндалай 1463.92, Р.Амаржаргал 1826.03, Ц.Оюунгэрэл 1719.43, С.Эрдэнэ 1953.05 оноо авсан байна.

С.Эрдэнэ “Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах цахим сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Намын гишүүдийн оролцоо өндөр байлаа. Миний хувьд сонгуулийн дүнд баяртай байгаа ч нөгөө талдаа маш том үүрэг хариуцлага ирж байна. Бид өнөөдөр хэн илүү оноо авах нь чухал бус. АН ард иргэдийнхээ төлөө багаараа, хамт олноороо эв, найртай хамтарч ажиллах ёстой гэж бодож байна. Бид мэдээж энэ үүрэг хариуцлагыг бодит үр дүн болгохын төлөө хичээн ажиллана. Дараа дараагийн сонгуульд өөрийн нөөц боломжийг дайчлан ажиллах болно. Саналаа өгсөн нийт гишүүддээ баярлалаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

П.Сайнзориг: Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан, Хурцын Тайван, Бямбаа нар байсныг сүүлд мэдлээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар согтууруула

2026-02-06

БОУАӨЯ-аас хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирэх намар цэцэрлэг, сургуулийг есдүгээр сарын 15-н

2026-02-06

Д.Амарбаясгалан: Агаарын бохирдол, утааны асуудлаа салхинд найддаг ийм сайд 100 хоногийн дотор асуудлыг шийдэх үү?

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт 11:00 цагаас "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага х

2026-01-29