Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

2019-12-29 2003 0

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийдөг.Ингэхдээ тухайн хүний зураг хөргийг хадгалахаас авахуулаад зүйл бүрээр дуртай, сонирхолтой гэдгээ илэрхийлдэг. Бүр хайрлаж дурласан тохиолдол ч бий. Энэ удаад олны танил эрхмүүд бага залуудаа хэн хэнийг шүтээнээ болгож байсныг сонжъё.

“Битлз”-ийн хүүхдүүд
Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд болон Э.Бат-Үүл нар “Beatles”-ийн үнэнч фэнүүдийн тэргүүн эгнээнд бичигдэх хүмүүс. Тэд тус хамтлагийн хөшөөг төрөлх Дөчин мянгатдаа хүч хавсран байгуулсан билээ. Харин ардчиллын алтан хараацай С.Зориг агсан рок хамтлаг шүтдэг байжээ. Тэрээр Английн алдар Pink floyd хамтлагийн фэн байсан бөгөөд тус хамтлаг дэлхийн хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай хамтлагуудын нэг юм.

Стерлиттад “дурласан” аварга

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн хүүхэд ахуй цагийн шүтээн нь Венесуэлийн олон ангит “Халтар царайт” киноны Стерлита аж. Тодруулбал тэрээр Стерлитад дурлаж байжээ. Тэр ч бүү хэл Тони, Стерлита хоёрыг Монголд ирэхэд нь харах гэж олны дунд зүтгэж яваад “хэтэрхий ойртсон” гэх шалтгаанаар цагдаад хүртэл бороохойдуулж байсан гэдэг.

Жексоны фэн
“Номин”-гийн гэгддэг Ш.Баярсайхан Майкл Жексоний үнэнч фэн. Тэрээр бага залуудаа Жексоны бүжгүүдийг эвлэгхэн бүжиглэчихдэг байсан гэх юм билээ.

Төрийн соёрхолтын шүтээн
Нэрт хөгж­мийн зохиолч Н.Жанцан­норовын шүтээн бол Н.Норовбанзад. Тэрээр нэгэнтээ Н.Норовбанзад шиг дуучин Монголд дахин төрөхгүй гэж байв.

Мөнгөнзулын сонголт

СТА жүжигчин А.Мөнгөнзул багадаа “Мандухай сэцэн хатан” киног үзээд Ардын жүжигчин Н.Сувдын фэн болжээ. Түүнийг жүжигчин болоход ч багагүй нөлөө үзүүлсэн гэдэг.

Ноён оргилын дууриал

Уран үгийн мастер, ноён оргилуудын нэгд зүй ёсоор тооцогдох Б.Лхагвасүрэн агсан яруу найрагчдаас Б.Явуухуланг шүтдэг. Тэрээр нэгэнтээ багшийнхаа тухай “Б.Явуухулан бол монголын яруу найрагт дэндүү том уянгын тойрог татсан хүн. Монголын үе үеийн яруу найрагчид энэ тойргоос гарч чадахгүй дэнгийн эрвээхэй шиг эргэлдэж байгаа” гэж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Монгол нүүдэлчин өвлийн фестиваль-2025″ энэ сарын 16-22-ны өдрүүдэд болно

Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниула

2025-02-11

“Утгын чимэг” наадмын тэргүүн өгүүллэгийг хүргэж байна

Оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг-2024”  наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил

2025-02-10

“Утгын чимэг-2025” наадмын сүүлийн шатанд шалгарсан өгүүллэгүүд

“Утгын чимэг-2025” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын сүүлийн шатны шалгаруулалт хоёрдуг

2025-01-28