“Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Цог мөнх бусыг үзжээ

2021-04-19 1184 0

Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, рок поп хөгжмийн сэргэн мандалтыг тунхагласан “Хөх тэнгэр”, “Шигтгээ”, “Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Болдын Цог 2021 оны дөрөвдүгээр сарын 18-нд таалал төгсжээ. 

Тэрбээр урлагийн салбарт 30 гаруй жил тасралтгүй хүчин зүтгэхдээ “Жирийн монгол охин”, “Агшин”, “Хүүхэд нас”, “Охин минь дээ”, “Бүсгүй минь” зэрэг олон сайхан дуунуудаараа монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон уран бүтээлч байлаа.

Б.Цог саяхан хорт хавдар өвчинтэй тэмцэж, яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаа нь амжилттай болж, бие нь тэнхрээд байсан юм. Б.Цог нь монголчуудын зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22