Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд багийн дүнгээр тивийн аварга боллоо

2021-04-17 638 0

Казахстан улсын Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт одоо зохиогдож байгаа Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын эмэгтэй баг тамирчид өчигдөр 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаануудаа хийж, гурван бөх аваргын төлөө хүч үзлээ.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар алтан медалийн төлөө өрсөлдлөө.

ОУХМ А.Батцэцэг тус тэмцээнээс гурав дахь мөнгөн медалийг хүртлээ. Харин 72 кг-д ОУХМ Э.Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангажээ.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг, 62 кг-д ОУХМ Х.Болортуяа нар алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ. 

ОУХМ Х.Болортуяа нь ийнхүү Монголын эмэгтэй баг тамирчдаас тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн 10 дахь бөх боллоо.

Ингэснээр манай улсын эмэгтэй тамирчид Алматыгийн тэмцээнд бүтэн багаар оролцож, 173 оноогоор багийн дүнгээр тэргүүллээ. Мөн Энэтхэгийн бөхчүүд аман хүзүүдэж, зохион байгуулагч орон Казахстан 156 оноогоор удаалсан байна.

Өнөөдөр тус тэмцээний чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанууд болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02

Наадмын нээлтийн арга хэмжээг 21 аймгийн иргэд төв талбай дээрээ шууд үзнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Тулгар төр

2025-07-01