Хатуу хөл хорионы үед жагсаал “зохион байгуулсан” Х.Баттулгад Ерөнхийлөгч байх эрх бий юу?

2021-04-15 516 0

2021 оны дөрөвдүгээр сарын  16-нд буюу маргааш Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан  болно. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчтэй холбоотойгоор оруулсан заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд давхар оруулах шаардлагатай гэж үзсэн  иргэн Т.Доржханд нарын  мэдээллийг хэлэлцэх юм.

Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Монгол Улсын  Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь  50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэн байх бөгөөд  зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно”  хэмээн заасан. Уг өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга ба өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж  мэдээлэл гаргагчид үзсэн юм.  Үндсэн хуулийн судлаач төдийгүй хуульчид ч “Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй”  хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм.

АН-ын зарим гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн  Цэцэд нөлөөлж, өөрийн талд шийдвэр гаргуулах зорилгоор П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа, МоАХ-ын С.Эрдэнэцогт нараар дамжуулан жагсаал цуглаан зохион байгуулахыг АН-ын гишүүдэд уриалж эхэлсэн талаарх мэдээлэл   энэ сарын 13-нд  цахим орчинд тархсан.  Тэгвэл дээрх мэдээлэл  хоёр хоногийн дараа буюу өнөөдөр батлагдлаа.   Нэгдсэн загвар, хийц бүхий  уриа лоозонгоор жигдэрсэн   иргэд Зайсан толгойн урд цуглаж хөл хориог мөрдүүлж байсан цагдаагийн алба хаагчдад багагүй хүндрэл учрууллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс  Үндсэн хуулийн Цэцийн байранд хоёр ч удаа өөрийн биеэр очиж, УИХ дах АН-ын бүлгийн гишүүдийг ч мөн Цэцээс тайлбар шаардан очуулж байсан зэрэг үйлдэл  нь Цэцэд удаа дараа нөлөөлөх гэсэн оролдлого гэж хуульчид тайлбарласан.

Иргэд хэдэн зуугаараа өвчилж, амь насаа алдагсдын тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгаа энэ цаг үед Үндсэн хуулийн Цэцэд шахалт үзүүлэх гэсэн жагсаал цуглааныг зохион байгуулсан нь түүнийг Ерөнхийлөгч байх эрхтэй хүн мөн үү үгүй юу гэх эргэлзээг нийтэд бий болгоод байна.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтөөр  “Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно” гэж заахдаа өмнөх Ерөнхийлөгчид  хоёр дахь удаагаа сонгогдохын тулд аль нэг нам эвсэлд үйлчилдэг, хууль шүүхийг ашигладаг, өрсөлдөгчөө намнадаг  зэрэг үйлдлийг таслан зогсоохын тулд   “зөвхөн нэг  удаа сонгогдоно”  хэмээн заасан байдаг.

Тэгвэл өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх зүйл заалтыг өөрчилсөн нь зөв болсны бодит жишээг өөрийн биеэр харуулж байна.  Өөрөөр хэлбэл,  тэрбээр өөрийгөө өрсөлдөгчгүйгээр АН-аас нэр дэвшүүлэх зүйл заалтын намын дүрэмд  оруулж байгаа нь ил болсон төдийгүй  энэ нь АН-ын хагарлыг эхлүүлсэн. Мөн түүний хэрэг наймаалцах гэсэн оролдлогыг АН-ын дарга С.Эрдэнэ дэлгэсэн  зэрэг  үйлдэл нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг л удаа сонгох нь зөв гэдгийг улам бүр баталгаажуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Ирэх дөрвөн жилд аймгуудыг удирдах Засаг ноёд

Аймгуудын Засаг дарга нарын нэрс тодорлоо. Ирэх дөрвөн жилд 21 аймгийг удирдах Засаг дарга нарыг тан

2024-11-08

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилжээ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг томилжээ. З.Нарантуяа нь эдийн

2024-11-08

Д.Трамп ялалтаа зарлаж, Америкийн алтан үеийг авчирна гэв

АНУ-д сонгуулийн санал тооллого үргэлжилж байна. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп Пенсильва

2024-11-06